“Ромео Жульетта”-д тоглож амьдралаа холбосон хос

Охидын шилдэг хамтлаг болох “Гурван охин”-ны дуучин Г.Анхмаа өөрийн стиль, өвөрмөц хоолойгоор эрхгүй ялгарч байдаг. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын анги, СУИС-ийн жүжигчиний ангийг тус тус төгссөн билээ.

Хөгжим бүжгийн коллежид байхдаа хамтлагийн охидтойгоо танилцаж, 2003 онд албан ёсоор “Гурван охин” хамтлагийн гишүүн болж уран бүтээлээ туурвих болсон юм.

Тэрбээр “Франц үнсэлт”, “Сая километр” кинонд тоглож чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад амжсан. Дуучин Г.Анхмаа оюутан байхдаа мэргэжлийн хичээлдээ илүү сонирхолтой,  хичээлдээ ч чармайлттай сайн оюутан байсан гэдэг.

Урлагийн хүмүүсийн хувийн амьдрал олон нийтийн сонирхлыг татаж байдаг нь нууц биш. Тэр жишгээр дуучин бүсгүйн амьдрал ч олны анхаарлаас ангид байж чадаагүй юм. Түүнийг жүжигчин Т.Билэгжаргалтай гэрлэж хөөрхөн охинтой болсон гэдгийг бид мэднэ. Хосууд маань оюутан үедээ У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжигт хамтран тоглож байсан түүхтэй бөгөөд тэр үеэс тэдний хайр сэтгэлийн түүх эхэлж, өдгөө хамтын амьдралаа зохиож урлагийн сайхан гэр бүлийг нэмээд байгаа билээ.

Б.Хорол

 

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих