Урлагийнхан АН-руу хошуурч эхэллээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр урлагийнхан Ардчилсан намынханд ямар элэг­тэй ханддагаа харуулсан. Ерөн­-хийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссаны дараа Ардчилсан намынхантай хамт сон­гуулийн хариуг сэтгэл догдлон хүлээсэн хүмүүс бол бас л урлагийнхан байсан. Жүжиг­чин Л.Баттулга буюу Аг­луу, дуучин Д.Болд, олимпын аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аваргын мөнгөн медальт өсөж яваа боксчин Н.Төгсцогт нар Ардчилсан намын улаан фен гэдгээ ойрын хэдэн өдрүүдэд хамгаас ихээр мэдрүүлээд бай­гаа. Тэд сонголтондоо ч сэтгэл хангалуун байгаа. Тэгвэл дуу­чин О.Анхаа сүүлийн үед тэд­ний нэг болохыг хүсэх бол­сон гэнэ. Тэрбээр Ардчил­сан нам руу “гүйдэлтэй” бол­оод байгаа сурагтай. Урлагийнхны зарим нэг нь ийнхүү баяртай бай­хад нэг хэсэг нь нэлээд сэт­гэл гонсгор байна. Сэтгэл гонсгор байгаа гэдэг нь мэдээж Ар­дын намыг дагагсад. Тухайл­бал, Но­минталст хамтлагийн дуучин Д.Хаянхярваа байна. Сүүлийн үед Ардын намынхны сүр сүлд нь хааччихсан юм бэ гэмээр болчихсон байхад намынхан нь сэтгэл гонсгор байхгүй гээд ч яах билээ дээ.


URL:

Сэтгэгдэл бичих