ШӨХТГ наадмын хуушуур, айрагны үнэд хяналт тавина
Үндэсний их баяр наадам эхлэхэд ес хоног үлдээд байна. Энэ хугацаанд Улсын баяр наадмийн комисс Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг газруудад тохижилт засварын ажлууд хийж байна. Тэгвэл энэ сарын 5-6-ний өд-рүүдэд худалдаа, үйлчилгээ явуулах аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгох аж. Баяр наадмын үеэр нийслэл, дүүргийн мэргэжлий хяналтын байцаагчид хүнсний эрүүл ахуйг хянах бол үнийн асуудлыг ШӨХТГ-ынхан хянахаар болжээ. Өөрөөр хэлбэл, баяр наадмын үеэр хуушуур, айрагны үнийг тогтвортой байлгах тал дээр ШӨХТГ хяналт тавьж, ажиллах юм байна. Мөн Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Одоогоор 20 га талбайд 5800 автомашины зогсоол, 12.5 га талбайд үйлчилгээний талбай, 50 метр тутамд хогийн сав, цэцгийн мандал, зүлэгжүүлэх ажил хийж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил ирэх жил ч үргэлжлэх ба автомашины зогсоолыг 7000 хүргэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
URL: