Э.Бэхбаяр алтан медаль хүртлээ

Э.Бэхбаяр алтан медаль хүртлээ

Өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд ХБНГУ-ын Дортмунд хотын “Хельмут-Кёрнинг Холл” спорт цогцолборт сонгомол барилдаан, чөлөөт бөхийн “Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн болж тус тэмцээнд эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаярын удирдлага дор манай дөрвөн бөх барилдсанаас 55 кг-ийн жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр алтан медаль хүртлээ.

Удаах байруудад Румын улсын тамирчин Андрей Дуков, ХБНГУ-ын Эвалд Христоф нар эзэлсэн байна.

2008 онд тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Наранбаатар алтан медаль авч байсан түүхтэй.

Харин багийн дүнгээр нэгдүгээр байранд Казакстан, хоёр дугаар байранд ХБНГУ, гуравдугаар байранд Канад, дөрөвдүгээр байранд Монгол улс оржээ.


URL:

Сэтгэгдэл бичих