Та сээтэн хаях урлагийг эзэмшиж чадсан уу? Сонжоод үзээрэй

1.Үдэшлэг дээр таалагдсан залуу руугаа харц чулуудахад хариу үйлдэл хийхгүй бол?
а.Шууд л дөхөж очоод яриа өднө
б.Хажууд нь очоод чимээгүйхэн сууна

2.Онгоцонд хамт сууж яваа залуугийнхаа анхаарлыг өөр дээрээ татахын тулд…
а.Түүнээс тусламж хүснэ
б.Уучлаарай гээд 00 орохоо хэлээд босно

3.Хэрэв таныг огт тоодоггүй залуу таны өмнө хүлээн авалтан дээр зогсож байвал?
а.Бүжгэнд урина
б.Хундага тулгангаа ганц хоёр үг солино

4.Хамтран ажилдаг хүнтэйгээ дотно харьцаа үүсгэх талаар боддог уу?
а.Нэг биш удаа оролдож байсан
б.Энэ талаар бодож байгаагүй юм байна

5.Сээтэн хаяна гэдэг бол…
а.Тийм ч хэцүү зүйл биш юм
б.Шал дэмий зүйл гэж боддог.

6.Хэрэв таны сонгосон хүн чинь даруухан бол…
а.Өөрийнхөөрөө байлгах болно
б.Түүнтэй адилхан даруухан байхыг хичээнэ

7.Эр хүнээс түрүүлж үйлдэл хийснээс болж тэнэг байдалд орж байсан удаа бий юу?
а.Нэг биш удаа орж байсан
б.Ерөөсөө тийм зүйл болж байгаагүй

Хариулт:
Таны хариултын ихэнх нь “A” бол- Та сээтэн хаях урлагийг эзэмшсэн нэгэн бололтой. Гэхдээ энэ зангаа аль болох хязгаарлаж байх хэрэгтэй.

Таны хариултын ихэнх нь “Б” бол- Та өөртөө таалагдсан аль эсвэл сайн болсон хүнээ харсаар байгаад хамар доороосоо алдчихдаг бололтой. Хааяа ч гэсэн сэргэлэн овсгоотой байх хэрэгтэй шүү дээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих