Анхны болзоонд таалагдсан найзтайгаа юуны тухай ярих вэ?
Ингэхэд та анхны болзоондоо очоод найз залуутайгаа (эмэгтэйтэй) юуны тухай ярих вэ? Эрчүүдийн ярианы сэдэв ихэнхдээ машин, биеийн тамир, ажил, эмэгтэйчүүдийн тухай байдаг. Энэ сэдвүүдийн талаар ч ярих цар хүрээ нь өргөн. Харин эмэгтэйчүүд голдуу хувцас хунар, танилын хүрээ, эрчүүдтэй харилцах харьцаа, янз бүрийн жор, гар урлалын тухай ярьцгаах бөгөөд ихэнхдээ тэдний яриа нууцлаг шинж чанарыг агуулдаг. Мэдээж ийм төрлийн яриа нь анхны болзооны хувьд дэмий зүйл гэдэг нь ойлгомжтой.
Эсрэг хүйсний төлөөлөгчдийн хувийн харилцаанд хамгийн гол нь “ярианы сэдэв” нэлээд чухал байр суурийг эзэлдэг. Хэрвээ залууд эмэгтэйн сэтгэл яах нь хамаагүй гэж үзсэн тохиолдолд тэрээр яриандаа ч, хошигнон тоглохдоо ч ямар ч бүдүүлэг үг хэрэглэдэггүй. Тэр эрэгтэй, эмэгтэйн элгэмсүү занг илэрхийлүүлэх асуултуудыг л тавьдаг. Болзоон дээрээ зөвхөн өөрийгөө гайхуулж, ололт, амжилтынхаа тухай яриад байвал хэнд ч уйтгартай биз дээ. Ийм ярилцагчийг хэн ч сонирхолтой ярилцагчид тооцохгүй шүү дээ. Мөн эмэгтэй нь яриа үсний засалт, даашинз хувцас, найз эмэгтэйнхээ сүсэг бишрэлийн тухай ярихын зэрэгцээ бусдыг элэглэсэн яриагаар хязгаарлагдвал тийм яриаг сонссон эрэгтэй өөрийгөө “дэмий л цагаа үрлээ” гэж бодоход хүргэх болов уу. Хэсэг цаг хугацааны дараа тэр хоёрт хоёуланд нь бие биендээ татагдаж байснаа мартахад хүрнэ.
Яриагаа эхлэхдээ нэг үгээр хариулах асуултнуудаас зайлсхийх хэрэгтэй.
Хэрвээ та: “Чи пиццанд дуртай юу?” гэж асуувал тэрээр “тийм” эсвэл “үгүй” гэдэг хариултыг хэлэх болно. Өөр хариулт авч сонирхолтой яриа өрнүүлэхийн тулд: “Чи надад хамгийн их сонирхдог зүйлийнхээ тухай ярьж өгөөч?” гэдэг асуултыг тавиад үзээрэй. Ингэснээр танд ч гэсэн ярианд нь оролцож, түүгээр ч барахгүй “өөр юунд дунд дуртай вэ?” эсвэл “чи үүнд яаж ханддаг вэ?”, “дэлгэрэнгүй ярьж өгөөч?” гэх зэргээр үргэлжлүүлж болох юм. Ийм асуултууд нь нэг нь ярьж, нөгөөд нь таалагддах нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд ярилцагч найзынхаа тухай олон мэдээллийг авдаг. Сурвалжлага маягийн иймэрхүү ярилцлагыг урлаг болгох нь сонирхолтой байх болно. Яагаад энэ урлагийг өөрийн болгож болохгүй гэж?
Найзтайгаа ярилцаж байх үедээ түүний ярианд бүх анхаарлаа заавал хандуулаарай. Харин та анхаарлаа өөр хүнд хандуулвал та түүнд өөртөө итгэлгүй байгаагаа харуулах болно. Хэрвээ та найз залуутайгаа буюу найз охинтойгоо уулзахдаа ичээд, биеэ барьдаг бол тэр бодлоо таягдан хаяад зөвхөн түүний ярианд анхаарлаа хандуулаарай. Энэ нь та нарын харилцааг мэдэгдэхүйц сайжруулна.
URL: