“Ганцын нааран дээрээс” дүүргийн МАН-ын даргын сэнтийд заларсан авилгалын “Өрлөг эх”
Хэдхэн сарын өмнө НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нь Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас 50 сая төгрөгийн хээл хахууль авсан үйлдлийг АТГ илрүүлсэн билээ.
Тус газар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгасаны эцэст хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2010 оны долдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн бөгөөд. Авлигын түүхэнд “Өрлөг эх”-ээр тодрох магадлал их өндөр байсан билээ.
Гэвч хэзээнээсээ л Монголд мөнгөтэй эрхэм мөнгөгүй хууль шүүхийг яах нь ойлгомжтой. Өнөөдөр тэрээр Ганц худагаас ч гарлаа гарсан даруйдаа Сонгинохайрхан дүүргийн МАН – ын дарга болоод дээшээ заларлаа. Удахгүй Сонгинохайрхан дүүргийн засаг дарга болно хэмээн сайрхан яваа сурагтай. Гэвч МАН – ын удирдах зөвлөл, Нийслэлийн МАН хороондоо ямар ч нүүргүй болсон бололтой эдүгээг хүртэл МАН – ын томчууд Д.Баярсайханыг халгаахгүй удлаа. Их тулааны өмнө далай нам гүм байдгийн адилаар хотын дарга нар Сонгинохайрханд нам гүм байгаад сэтгэл тэнийн хэд хоног Кувейт явах сурагтай. Энэ хоорондуур Д.Баярсайхан зүгээр суухгүй нь мэдээж ДИТХ-ыг хуралдуулан засаг авах их санаагаа гүйцэлдүүлэхээр зэхээд эхлэсэн байна.
Нийслэлийн салбар байгууллага бүхэнд өөрийн ах дүүсээ завсар зайгүй шургуулан мэдээ мэдээлэл цуглуулан, хов живний хорвоод хосгүй сантай болсон бөгөөд үүнийгээ гаргуун ашиглаж цаашдаа хотын дарга ч болж мэдхээр юм.
“Нохойн баасан дээр нар мандав” гэдэг үлгэрээр Ганц худагийн тостой нааран дээрээс МАН – ын дүүргийн даргын өндөр сэнтийд өгзөгөө тавьж чадаж байгаа нь өнөөдөр МАН балархад ганцхан хуруу дутуу байгааг хангалттай харуулж байна.
tsagmn
URL: