Дээлтэй монгол наадмын бүртгэл эхэллээ
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадам болох гэж байна. Энэхүү наадмыг долдугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд долоо дахь жилдээ зохион байгуулна. Наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зургаан төрлөөр“Шилдэг оролцогч” шалгаруулах юм байна.
Үүнд, хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай, нийтийн бүжгийн шилдэг хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч, шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг тус тус шалгаруулах юм. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд бүртгэх ажээ.
А.Өлзий
URL: