Онгоцны дугуй салж “Чингис хаан” нисэх буудал онц байдал зарлажээ
Өчигдөр Мөрөн хотоос Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан “Eznis airways” –ын онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад буруу талын үндсэн дугуй нь салж унасан гэх мэдээлэл байна.
Тус онгоц өдөр 15:30 минутанд газарджээ. Энэ үеэр ноцтой байдал үүсч үрэлтийн улмаас гал гарсан бөгөөд дахин хэдэн хором л алдсан бол онгоц шатах байсан аж. Уг осол болох үед онцгой байдлын албан хаагчид болон цагдаагийн байгууллага ирж галыг унтраасан байна. Үүний улмаас өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд онц байдал зарлажээ.
URL: