Хошиказе Б.Амармэнд Сумогийн холбоог шүүхэд өглөө
Японы сумогоос хөөгдсөн Хошиказе буюу Болдын Амармэнд мөн Өвөр Монголын бөх Шококурай нар Сумогийн холбоог шүүхэд өгчээ. Тэд хууль бусаар сумогоос хөөсөн тул дээд зиндаанд нь эргэн барилдуулж, мөн сар бүр зүй ёсны цалин, шагналыг нь өгөхийг шаардсан байна. Хоёр бөх даваа унаагаа наймаалцсан хэрэгт ямар ч холбогдолгүй, хэзээ ч “найраа” хийж байгаагүй гэж мэдэгдсэн юм. Хошиказе Б.Амармэнд ийнхүү үнэн мөнийг тогтоолгохоор Токиогийн тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
HIIMORI.mn Р.Гэгээ
URL: