Хиймэл дагуулаар мал маллахыг дэмжинэ
Хятадын өөрөө судлан бүтээсэн “долоон бурхан” буюу Бэйдөү хиймэл дагуулын байрлал тогтоох техникээр мал маллах системийг сүүлийн үед ӨМӨЗО-ны Хангин хошуунд амжилттай туршин ажиллуулснаар, тус системийг бүтээлчээр ашиглах шинэ замыг нээсэн байна.
Хангин хошууны Хөдөө аж ахуйн албаны мэдээллийн төвийн дарга Чулуу 29-ний өдөр хэлэхдээ, 3 өдрийн өмнө судлаачид Хангин хошууны Дугуйтал суурины малчин Түмэнсангийн 3 үхэрт дагуулаар байрлал тогтоох аппарат угсарч, олон дахин туршилт хийсний дүнд энэ нь үхрийн байршлыг тодорхой мэдээлж болохыг нотолсон байна.
Системийн судалгааны ажилд оролцогч Хятадын Хуа Дүн Багшийн Их Сургуулийн мэргэжилтэн Ван Юаньфэй хэлэхдээ, Бэйдөү хиймэл дагуулыг замчлан байрлал тогтоох систем, газар зүйн мэдээлэлжүүлэлт зэрэг техникийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах нь бүтээлч ажиллагаа мөн бөгөөд энэ нь Хятадын орчин үеийн мал аж ахуйн хөгжлийг урагшлуулах болно гэжээ.
\Навч орчуулав\ china radio
URL: