Нутаг нэгтнүүдээ худалдаалж, хүчирхийлсэн этгээдүүдийг шүүнэ

Нутаг нэгтнүүдээ худалдаалж, хүчирхийлсэн, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан Д.Мөнхсайхан нарын долоон хүнийг маргааш 09:00 цагаас Баянгол дүүргийн шүүхэд шүүнэ. Хурлыг О.Жанчивнямбуу, А.Алтанхуяг, Ц.Оюунчимэг нар даргалаж, өмгөөлөгчөөр Ц.Уртнасан нарын есөн хүн оролцох аж.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3-т зааснаархохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн хэргийг давтан үйлдсэн 113.2.1-т зааснаар хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, түүнчлэн өөр хүнийг эрхшээлдээ байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, ашиг олгон хахуульдах аргаар хүнийг хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан дамжуулсан хэргийг давтан үйлдсэн, 113.2.2-т зааснаар хоёр буюу түүнээс олон хүнийг, 124.2-т зааснаар биеэ үнэлэхгазар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэрэгт буруутган шүүх юм байна.

Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын эхээр болох байсан ч хоёр өмгөөлөгч нь шүүх хурал давхцсан гэсэн шалтгаанаар хойшилсон байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих