Жянши Хунань Жэжян муж гамшигт өртөв
Хятадын өмнөд нутагт олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас Жянши Хунань Жэжян мужийн зарим нутаг ноцтой гамшигт өртөв.
6-р сарын 25-наас хойш олон хоног бороо орсноор Жянши мужийн зарим нутгийн гол мөрний усны түвшин хэвийн хэмжээнээс давж, олон усан санд аюул учруулав. Борооны улмаас уул нурж, 4 хүн дарагдсаны дотор 3 хүүхэд амиа алджээ. Түүнчлэн Хунань мужийн Чан Ша, Жан Жя Жей зэрэг 6 хот 208 сая суурины 478 мянга 700 хүн гамшигт өртөж, 2 хүн хөрсний нуралтаас болж амиа алджээ. Жэжян мужийн зарим нутагт зам хаагдаж холбоо тасарсан байна.
\Урьхан\ china radio
URL: