Банкууд 403 иргэнд орон сууцны зээл олгожээ
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээгээр эхний найм хоногийн байдлаар ийм дүн гарчээ.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 609.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 8712 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 250.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 102.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 403 иргэнд 17.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
URL: