Тайландад ял эдэлж байсан Монгол иргэд өнөөдөр ирнэ
Гадаадад гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байгаа манай улсын иргэд нэлээд бий.
Тэдний ихэнх нь хар тамхины хэрэгт холбогдсон талаар албаны эх сурвалж хэлдэг.
Харин Тайланд улсын Банконг хотоос 45 км-ийн зайд орших хорих ангид ял эдэлж байгаа Монголын 14 иргэний гурвыг нь эх оронд нь авчрахаар болсон байна.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар нарын хүмүүс Тайландад хоригдон ял эдэлж байгаа ялтнуудаа эргэжээ. Энэ үеэр хулгайн хэргээр ял эдэлж байсан гурван иргэнээ Монголын талд шилжүүлэн авчирсан байна. Тэд өнөөдөр эх орондоо ирэх юм байна.
Г.Мянган
URL: