Эмма Уотсон: Би найман л хос гуталтай, тэгээд л болоо
Каннын кино наадмаар “Элитийн хүрээлэл” хэмээх кино үзэгч олонд толилуулсан юм. Тус кинонд оддын гэрийг тоносон хэсэг залуусын адал явдлын талаар өгүүлдэг юм. Энэхүү киног бодит үйл явдал дээр сэдэвлэж, гол дүрийг нь Эмма Уотсон бүтээсэн ажээ.
Лос-Анжелест 2008-2009 оны хооронд хэд хэдэн оддын гэрт хулгай орж, үнэт эдлэлийг нь хулгайлсны дотор Парис Хилтон хохирогчдын нэг болсон юм. Тийм ч болохоор тус киноны зураг авалтын зарим хэсгийг Парис Хилтоны эдүгээгийн гэрт авсан ажээ. Эмма Уотсон Парис Хилтоны гэрт олон өрөө, шүүгээ дүүрэн хувцас байгааг харснаа ярьж, өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцсан байна.
“Тэр бүх насаараа өдөр бүр тэдгээр хувцсаа хичнээн ээлжилж өмслөө ч гэсэн барахгүй. Олон хувцас нь шошготойгоо байна билээ. Парис тэдгээ хувцсыг өмсөх ч гэж биш зүгээр авах гэж л авсан байх. Бид заримдаа ганган сайхан хувцас хараад авчихдаг тал бий л дээ. Гэхдээ Парисын тэр цуглуулга бол бидний тэр сэтгэл хөдлөлөөр авснаас тэс өөр зүйл гэдэг нь шууд мэдрэгдсэн. Миний хувьд би найман л хос гуталтай. Тэгээд л болоо…” гэж Эмма Уотсон өгүүлжээ.
Р.Гэгээ /new.mn/
URL: