Улаанбаатарт 25-27 хэм дулаан байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
Өнөөдрийн байдлаар ихэнх голуудын усны түвшин олон жилийн дунджаас ахиу, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Буянт гол Ховд хот, Ховд гол Өлгий сум, Харбут гол Алтай сум, Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу сум, Увс нуурын сав Хархираа гол Тариалан сум, Түргэн гол Түргэн сум, Хэнтэй нуруунаас усжих Балж гол Дадал сум, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануур хот орчимд үерийн түвшинг тус тус даван үерлэж байна. Иймд дээр дурдсан голуудын дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас анхааруулан сэрэмжлүүлж байна.
2013 оны 06 дугаар сарын 30-ны 20 цагаас 07 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орно,Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орно,Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Халхголын саваар бороо орно.Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
URL: