МАН-ын ялагдал удирдлагуудаас нь болсон гэнэ
Эхлээд Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд нарын албан тушаалтнууд мэдээлэл хийсэн бөгөөд энэхүү ялагдал зөвхөн намын удирдлагыг сольсноор шийдэгдэх асуудал биш гэж үзжээ.
Мөн намын бага хурлаа Улсын баяр наадмын дараа зарлан хуралдуулж, гурван удаагийн ялагдал, намын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, ярилцах ёстой гэж үзсэн байна.
Харин мэдээллийн дараа тус намын бага хурлын гишүүд болох залуус мэдээлэл хийсэн бөгөөд эдгээр залуус ялагдлын шалтгааныг намын удирдлагуудтай холбон тайлбарлаж, намын шинэчлэл хийх, Удирдах зөвлөлийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс бага хурлыг наадмын өмнө хуралдуулах ёстой хэмээн үзжээ.
Сонгууль бүрийн ялагдлын дараа залуус нь шинэчлэл хийх, намын удирдлагаа өөрчлөх талаар шуугилддаг ч өдийг хүртэл үр дүн гаргаж байсан удаагүй. Энэ удаад хэр үр дүн гаргаж чадахыг харах л үлдлээ.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: