Денвер хотын энгийн амьдралын дүрмүүд

Денвер хотын энгийн амьдралын дүрмүүд

Толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй
Денвер хотын төрийн ордны дэргэд тамхи татахыг хориглодог байна. Толгойгоо сайн ажиллуулахын тулд хүмүүсээ хар утаагаар амьсгалуулахгүй гэсэн дүрмээр тамхи татахыг хориглодог ажээ.

Денвер хотын замын хөдөлгөөний дүрэм
АНУ засаг захиргааны 50 мужтай бөгөөд муж бүр нь өөр өөрийн гэсэн онцлог ялгааг агуулсан Замын хөдөлгөөний дүрэмтэй. Аль нэг мужийнх нь дүрмээр зөвшөөрөгдсөн заалт нөгөө мужийн хувьд хориотой байх нь цөөнгүй.

Өөрөөр хэлбэл АНУ “Америкийн нэгдсэн дүрэм”-гүй юм. Иймээс энэ улсад очиж тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгаа бол тухайн оршин суух мужийнхаа Замын хөдөлгөөний дүрмийг судалж мэдэх шаардлагатай болно.

Энэ шаардлага зөвхөн гадаадын иргэдэд гэлтгүй, нэг мужаас нөгөө муж руу шилжин суурьшихаар очиж буй америк иргэдэд ч хамаарна. Гэхдээ мэдээж муж хоорондын дүрмүүд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын нийтлэг үзэл баримтлалд үндэслэгдсэн байх тул ерөнхий агуулгууд нь ижил байна. Америкт хөдөлгөөнд оролцогчдын чөлөөтэй зорчих явдалд саад болох, хөдөлгөөн хязгаарлах аливаа заалт, шаардлагуудаас аль болох зайлсхийсэн хандлагатай байдаг нь эрх чөлөөг эрхэмлэсэн орны дүр төрхийг илтгэдэг.

Дэлхийн ихэнх улс орнуудын замын хөдөлгөөн зохицуулалтын нийтлэг жишгийг харахад хөдөлгөенд оролцогчдын харилцааны 70-80 хувь нь эрх зүйн хүчин зүйлээр, үлдсэн 20-30 хувь нь тухайн улс үндэстний соёл, ёс зүй, зан заншлаар зохицуулагддаг бол АНУ-ын хувьд энэ харьцаа бараг эсрэг аж.

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөн зохицуулалтын дийлэнх хэсэг нь энэ улсын иргэдийн ёс зүй, хүмүүжил, ухамсраар журамлагддаг байна. Иймээс АНУ-ын замын хөделгөөний дүрэм харьцангуй цөөн заалттай (замын тэмдгүүд нь ч цөөн) байх бөгөөд тэдгээр нь хууль цаазын хатуу шаардлага гэхээс илүү гол төлөв зөвлөмж, анхааруулга шинжтэй байдгаараа ихэнх орны дүрэм, журмуудаас онцгой ялгарна.

Тухайлбал, Зохицуулдаггүй уулзвар дээр “Түрүүлж ирсэн нь эхэлж нэвтэрнэ” гэсэн энгийн зарчим үйлчлэх бөгөөд энэхүү зарчим нь тухайн уулзварын өмнө зам тавьж өгөхийг сануулсан «STOP» буюу «ЗОГС», эсвэл «YIELD» буюу «ЗАМ ТАВЬЖ ӨГ» гэсэн тэмдэг тавиастай байхад ч мөрдөгддөг нь сонирхолтой.

Соёлтой байх дүрэм
Чанга ярих бол тийм ч сайхан зүйл биш. Харин хотын захиргаанаас маш энгийн дүрмийг зохиожээ. Олон хүний дэргэд чангаар ярьж байгаа хүнийг асуулгүйгээр цохь. Түүнд ямар хэцүү байх нь тодорхой. Тиймээс Денвер хотын иргэд чанга ярихыг цээрлэдэг байна. Энгийн мөртлөө эрхэмлэх ёстой хамгийн чухал дүрмүүдийн нэг аж.

Автобусны буудалд гэр шигээ тухалдаг

Автобус дотор хамгийн их цаг өнгөрдөг гэхэд болно. Денверт ирж байгаа хүмүүсийн ихэнх нь автобусны буудалд гэртээ байгаа мэт тухалдаг байна. Денвер хотод үйлчилдэг ганцхан дүрэм байдаг. Автобусны буудлын дэргэд “Битгий хулгай хийгээрэй” гэсэн бичиг хадаастай байдаг гэнэ.

Анх сонсоход их хүнд тусах ч гэлээ, ая тухтай байх ганц дүрмийн нэг аж. Автобусны буудлыг нэгэнт гэрийн байдлаар тохижуулж ая тавыг хангаж байтал таны үнэтэй эд зүйлс болон бие, сэтгэл санааны хохирол амсах учиргүй гэжээ. Тиймээс та Денверт хүрэлцэн ирээд автобусны буудалд хулгай хийх ямар ч арга байхгүй гэдгийг энэхүү дүрмээрээ баталжээ.

Хог хаяж болохгүй
Гудамжаар явахдаа хүмүүс хог хаях нь элбэг байдаг. Харин энэ улсад хүрэлцэн ирээд хог хаяна гэдэг бол бүтэхгүй зуйлийн нэг. 2007 онд баталсан дүрмээрээ мэдэрдэг камерийг гудамж бүрт нь байрлуулсан аж. Энэ бол хог болон метал зүйлсийг таних чадвартай ба мөн хүний царайгаар нь хэн гэдгийг мэдэх боломжтой юм.

Хэрвээ та хогоо гудамжаар явж байхдаа хаяхад мэдрэгчтэй камер таныг хогоо авбал дохиолол дуугарах аюултай ажээ. Хогоо авахгүйгээр зугтан явсан тохиолдолд гэрт тань тэрхүү хог чинь хүрэлцэн ирэх юм. Энэ бол хуулийн заалтад байхгүй ч гэлээ иргэдийн ухамсартай үйлдлээс rapcaн дүрмийн нэг аж.

Долоо хоногт нэг удаа цэцгээ арчил
Денвер хотын Жоржин мужийн гэрийн эзэгтэй нар нэгэн сонирхолтой дүрмийн ачаар цэцгээ ургуулдаг ажээ. 2012 оны дөрөвдүгээр сарьын 6-наас эхэлсэн “Цэцэг шиг эзэгтэй нар” хэмээх дүрэм нь долоо хоногийн нэг дэх өдөр цэцэг болон зүлэгжүүлэлтээ хамтран арчилдаг байна.

Соёлтой жолооч
Ногоон гэрэл ассан байна жолоочдоо. Ногоон гэрэл асах болгонд жолооч нар өөртөө зориулан алжаал тайлдах дүрэм гарчээ. Энэхүү алжаалаа тайлж байхдаа инээж, уйлж, орилж, унтсан ч болно. Хамгийн гол нь та ногоон гэрэл ассан байх үед гэдгээ сайн санах хэрэгтэй. Харин замын хөдөлгөөнд орох үедээ энэ үйлдлүүдээ зогсоох хэрэгтэй хэмээн замын цагдаагийн хэлтэс “Инээмсэглэж буй жолооч нар” дүрмийг зохиожээ.

Б.Дэлгэрцэцэг / Нийслэл таймс /


URL:

Сэтгэгдэл бичих