М.Болдсайхан: Шалгалтаас хоцорсон 100 гаруй хүүхэд өргөдлөө өгсөн

shalgalt_elselt-middleЭнэ сарын 14-16-нд элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж өндөрлөсөн билээ.

Шалгалтын эхлэх хугацааг нийтэд тодорхой мэдээлж байсан ч эцэг, эх болон өөрсдийн буруугаас болон хоцорсон хүүхдүүд олон байгаа бололтой. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

-Нийт хэчнээн хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 43815 хүүхэд бүртгүүлсэн. Ер нь 183.859 шалгалт авах ёстойгоос 177.121 шалгалт өгөгдсөн байна. Энэ бол шалгалтын 96.3 хувь. Цаана нь өгөөгүй 6732 шалгалт үлдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг хүүхэд таван шалгалт өгөхөөр бүртгүүлээд амжилгүй хоёрыг нь өгсөн байж болно.

-Шалгалтад орж чадаагүй нийт хэчнээн хүүхэд байна вэ?
-Шалгалтаас хоцорсон хүүхдийн тоо эцэслэж гарах болоогүй. Одоогийн байдлаар 100 гаруй хүүхэд хоцорсон гээд өргөдлөө өгсөн. Тэдгээрийн 50 орчим хувь нь өөрсдийн буруугаас болж хоцорсон байна. Бичиг баримтаа дутуу бүрдүүлж өгсөн, эсвэл 10-20 минут хоцорсноос шалгалтаа өгөөгүй. Тэд дахин нэг жил хүлээхээс өөр аргагүй.

-Шалгалтын хураамжаа ирэх жил дахин төлөх үү?
-Тэр хураамж тухайн шалгалтын ажилд зарцуулагдаад өнгөрдөг. Тиймээс хураамжаа ирэх жил дахин төлөөд шалгалтаа өгөх ёстой.

Д.Тогтох

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих