Тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байсан Мөнгөн гүүр эмнэлгийн үйл ажиллагааг зогсоов

zmkies2g34cqdww1nakfy7mbaСонгино хайрхан дүүрэг Саппорогийн хойно байрлах Мөнгөн гүүр эмнэлгийн сахарын эмч гээд Энхсайхан гэдэг хүн ажиллаж байна. Энэ хүн нь ямарч эмчлэх эрхгүй хууль бусаар ажиллаж байна. Яаралтай энэ хүнийг шалгаж арга хэмжээ авч өгнө үү.

 

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Эмнэлгийн  тусламж үйлчилгээний чанарын хяналтын улсын байцаагч нар хамтран шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмнэлэг нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан ба тусгай зөвшөөрлийг авах хүртэлх хугацаагаар 2013.05.30-ны өдрийн 31-03-332/58 тоот улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр зогсоох арга хэмжээ авсан байна. Харин тус гомдолд дурьдагдсан эмч н.Энхсайхан нь эмчилгээ хийх лицензтэй байсан байна.

МХЕГ


URL:

Сэтгэгдэл бичих