Жохар Царнаевыг 7 сарын 10-нд шүүнэ

27934c0c96f1a5eabigСиньхуа агентлагийн мэдээ: Америкийн хууль зүйн яам 27-ны өдөр мэдэгдэхдээ, холбооны мөрдөн байцаах хэсгийнхэн Бостоны дэлбэрэлтийн хэрэгт сэжиглэгдэж буй Царнаевт албан ёсоор ял оноохоо зөвшөөрлөө гэжээ. Түүнд 30 зүйл ангиар ял оноох бөгөөд хамгийн дээд тал нь цаазаар авч болзошгүй байна.

Хууль зүйн яам мөн өдрийн мэдэгдэлдээ, 19 настай Жохар Царнаевт үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэн хүний амийг хөнөөсөн, тэсрэх бодис хэрэглэн олон нийтийн газрыг дайрч хүний амь хөнөөсөн, эд хөрөнгийг санаатай эвдэн сүйтгэж хүний амийг хөнөөсөн, галт зэвсэг хэрэглэн хүний амийг хохироосон зэрэг зүйл ангиар яллахаар төлөвлөжээ.Үүнээс 17 зүйл ангийн хамгийн дээд хэмжээ нь цаазаар авах ял бөгөөд шүүх хурлыг 7 сарын 10-нд явуулна.


URL:

Сэтгэгдэл бичих