Хулганы цусаар хувилах туршилт амжилттай болов

62752_121655Японы эрдэмтэд хулганы сүүлний цусаар клон буюу хувилах ажлыг амжилттай хийжээ. Клоны аргаар гаргасан авсан амьтан хэвийн бойжиж үр төлөө ч өгөх  боломжтой хэмээн мэдэгдсэнийг “Biology of Reproduction” сэтгүүлд нийтэлжээ.

Эрдэмтэд ганцхан хулганы цусаар 600 копи /хулгана/ гарган авсан байна. Цукуба хотын “Riken” институтын Ацуо Огура тэргүүтэй эрдэмтэд Долли хонийг гарган авсан технологийг ашиглан хулганыг хувилсан байна. Японы эрдэмтэд олон жил клонийн судалгаа хийж байгаа юм. Гол зорилго нь хөдөө аж ахуйд өндөр ашиг өгөх шилдэг сортын мал бусад амьтан гаргаж авах, устаж алга болж байгаа ан амьтны генийг авч үлдэх юм.

Д.Од inet


URL:

Сэтгэгдэл бичих