Мөрдөн шалгах ажилд Х.Тэмүүжинг оролцохгүй байхыг хүсчээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй боловсролын салбарт хамтран ажиллаж явсан Ч.Өнөрбаяр хэмээх залуу хэвлэлийн хуудсаар дамжуулан хатуухан сануулга өгчээ. Ерөнхийлөгчийн хууль зүйн зөвлөх Ч.Өнөрбаяр хэвлэлд “Хууль зүйн сайд шалгаж мөрдөж байгаа хэрэгт хамаагүй оролцоод байна. Ингэж болохгүй. Ё.Отгонбаярын тухай мэдээллийг тарааж байгаа нь буруу. Мөрдөн шалгах ажилд салбарын сайд орох ёсгүй” гэж захисан байна. Үүнийг нь иргэд дэмжин “Ё.Отгонбаяр болон түүний эхнэрийн талаарх мэдээллийг сайд нь өгөхөд үнэхээр эгдүүцсэн. Х.Тэмүүжин хэрэг ярьж шоудахаа болиоч” гэсэн сэтгэгдлийг цахим хуудаснаа харамгүй үлдээжээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: