БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл ирэх сарын нэгэнд эхэлнэ

f725042c2cdc0be66e9ba2f7c83cc746_LБНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй Монгол иргэдийн ээлжит бүртгэл ирэх сарын 1-4-нд орон даяар эхэлнэ.

 

Баянзүрх дүүрэг эдгээр өдрүүдэд Улаанхуарангийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн зааланд 08.00-17.00 цагийн хооронд бүртгэлийг зохион байгуулах юм. Монгол Улсаас БНСУ-д гэрээт ажилчнаар ажиллахаар бүртгэлд хамрах иргэдэд тодорхой шалгуур заасан байна. Тухайлбал, 1973 оны наймдугаар сарын 26-наас 1995 оны наймдугаар 25-нд төрсөн байх, шүүхээр таслагдаж, хорих ял эдэлж байгаагүй, БНСУ-аас албадан гаргах ажиллагаанд хамрагдаж байгаагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, Монгол Улсын хилээр гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй иргэд уг бүртгүүлэх боломжтой. Бүртгэлд хамрах хүсэлтэй иргэд бүртгүүлэхээр ирэхдээ гадаад паспорт /гадаад паспортгүй бол цахим үнэмлэх/-ний хуулбар, эх хувь, 3.5х 4.5 хэмжээтэй сүүлийн гурван сарын дотор авахуулсан засвар хийлгээгүй цээж зураг хоёр ширхэг, бүртгэлийн хураамж 24 ам.долларыг Хадгаламж банкны 10210033333 дансанд тухайн үеийн Монгол банкны ханшаар бодож тушаасан байх гэнэ. Түүнчлэн бүртгэл явагдах тус байранд хувилагч машин, зурагчин, Хадгаламж банкны теллер ажиллах зохицуулалт хийжээ.

Б.Туул

montsame


URL:

Сэтгэгдэл бичих