Солонгос цагдаа нар хоёр Монгол иргэнийг эрэн сурвалжилж байна
Саяхан Солонгос улсын Кёнги мужийн Янжү хотын цагдаа нар зогсоолд байсан машины цонхыг хагалж барилгын багаж хулгайлсан 25 настай А гэх монгол иргэнийг саатуулсан байна.
Түүнтэй хоёр хүн уг хэргийг хамтран үйлджээ.
Эдгээр хүмүүс гуравдугаар сараас хойш таван удаагийн үйлдлээр зогсоолд тавьсан машины цонхыг хагалж 10 гаруй сая төгрөгтэй дүйцэхүйц эд материал хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа аж.
Уг хэрэгт хамсаатан гэх хоёр монгол иргэнийг Солонгос улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж:
URL: