Б.Навчаа “Өргөө” кино театраас “харшилтай”

Монголын кино урлагт өөрийн гэсэн орон зайгаа үсгэж чадсан чадварлаг жүжигчдийн нэг бол Б.Навчаа. Тэрээр жүжиглэхийн хажуугаар кино урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэй гэхэд хэн ч маргахгүй биз.
Түүний сүүлийн уран бүтээл болох “Ларьдма” уран сайхны кино нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээл юм. Гэвч сайны хажуугаар саар байдгийн адилаар жүжигчин бүсгүйтэй тэрсэлдэх эрхэмүүд цөөнгүй. Учир нь “Ларьдма” киног “Өргөө” кино теөтрт гэнэт гаргахаа больсон.
 Учир нь тус киног гэрээний 15 хоног дууссан гэсэн шалтгаанаар буулгасан байна. Гэтэл аль хэдийн “Өргөө” кино театрын дэлгэцнээс буусан байсан “Шарталт”, “Шөнө дундын яриа” зэрэг кинонуудыг эргүүлэн татсан байдаг.
Үүнд жүжигчин Б.Навчаа их л бухимдалтай байгаа бөгөөд уран бүтээл хийх эрч хүч, урам зориг нь ойрын зургаан сардаа унтарсан гэнэ. Ман тэрээр “Лардьма” киног маш их хөрөнгө зарж хийсэн бөгөөд хүнээс мөнгө зээлж уг бүтээлээ олны хүртээл болгосноо ч нуусангүй.
Түүнчлэн кино театрт гарсан кино хэдхэн сарын дараа телевизаар гардаг бөгөөд үүн дээр Б.Навчаа өөр байр суурьтай хандаж томоохон гэсэн таван телевизд л өгөхөөр болсон аж.
Учир нь манай телевизүүд хүний оюуны бүтээлийг маш бага үнээр үнэлж авад оргил цаг дээрээ тавьж улмаар дундуур нь реклам цацан ашиг олдог. Тиймээс тэрээр уг шийдвэрийг гаргасан байна.
Сэргэлэн цовоо, хурц галзуу дүрүүдийг чадварлаг бүтээдгээрээ ард түмний хайртай жүжигчин болсон Б.Навчаад цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Тэрчлэн хүний оюуны томоохон бүтээлийг өндрөөр үнэлж, монголын кино урлагт бага ч болов хувь нэмэр оруулахыг “Өргөө” кино театрын хамт олноос хүсмээр байна.
Б.Цацрал
Эх сурвалж: “new.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих