Г.Занданшатар : Нэг ч удаа гар, бие оролцоогүй хэрнээ сонгуулийн дараа ийнхүү хариуцлага хүлээлгэнэ, огцруулна гэж буй нь зохимжгүй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарын албаны хүмүүс хэвлэлийн бага хурал зарлаж, өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгууль болон намын шинэчлэлийн тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Сонгуулийн дүн хараахан эцэслэн гараагүй ч нэр дэвшигчдийн дүнг тодорхой танилцуулаа. Энэ удаагийн сонгууль хүч тэнцвэргүй, мөнгөний сонгууль болж, бид мөнгө эрх мэдлийн өмнө хүчин мөхөсдлөө.
Төрийн эрх барьж байгаа АН яам тамгын газар, сум орон нутгийн төсвийг сонгуульд зарлаа. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгө үрсэн сонгууль болов” хэмээсэн. Мөн үеэр тэрээр бид олон удаагийн сонгуульд ялагдлаа. Миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хариуцлага хүлээхэд бэлэн байна гэсэн.
Харин ойрын үед намын Удирдах зөвлөлийг хуралдуулж, тус хуралдаанаар Бага хурлынхаа товыг гаргана. Намын Бага хурлыг наадмын дараа, долдугаар сардаа багтаан хуралдуулахаа ч дуулгасан.
Түүнчлэн Бага хурлаараа Их хурлынхаа товыг зарлаж, үүгээр томоохон шинэчлэлийн хөтөлбөр оруулж ирэхээ мэдэгдсэн. Мөн нам дотор байсан, одоо байгаа авлигын асуудлыг авч хэлцэж, зарим хүмүүстэй хариуцлага тооцохоо ч мэдэгдсэн юм.
Б.Өлзийт
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих