Манай улсын агаарын зайн аюулгүйн ажиллагааг өндрөөр үнэлэв

16e97cc91b515d46d45a2457246dfb88_LМонгол Улсын нислэгийн багасгасан босоо зайчлалын агаарын зайн аюулгүй ажиллагааны үнэлгээгээр Ази, Номхон далайн бүсийн орнууд дунд хоёр дугаар байрт бичигдлээ.

Монгол Улсын нислэгийн багасгасан босоо зайчлалын агаарын зайн аюулгүй ажиллагааны үнэлгээний байдал 1.56х  (тэрбум нислэгийн цагт 1.56 сүйрэл ноогдох) байгаа нь байж болох 5 х  гэсэн үзүүлэлтээс даруй 3 дахин бага байгаа юм.
Олон Улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Ази номхон далайн бүсийн Агаарын навигацийн үйлчилгээг боловсронгуй болгох ажлын хэсгийн 24 дүгээр хурлаар бүс нутгийн Агаарын навигацийн үйлчилгээний өнөөгийн түвшин болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсны зэрэгцээ  гишүүн орнуудын нислэгийн багасгасан босоо зайчлалын агаарын зайн аюулгүй ажиллагаанд өгсөн үнэлгээг хэлэлцэн дүгнээд манай улсад ийм үнэлгээ өгсөн байна. Энэ нь Монгол Улсын Агаарын навигацийн үйлчилгээний үйл ажиллагааг үнэлж байгаа томоохон дүгнэлт бөгөөд цаашдын үйл ажиллагааны чиглэлийг бататгаж байгаагаараа онцлог юм.
Энэ сарын 24-26-ны өдөр Тайландын вант улсын нийслэл Бангкок хотноо болсон тус хуралд ИНЕГ-ыг төлөөлж Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга П.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Н.Туяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих