Хятад Англи хоёр орны Төв банк гэрээ байгуулав
Хятад Англи хоёр орны төв банк, Хятадын Ардын банк болон Ингландын банк Лондоны цагаар 22-ны орой хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, хоёр орны төв банк 200 тэрбум юань/20 тэрбум фунт стерлингийн хэмжээ бүхий Хятад Английн валютыг солих гэрээнд гарын үсэг зурсан, энэ нь хоёр талын эдийн засаг худалдааны хэлхээ холбоонд дэмжлэг үзүүлэн, банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаална гэжээ.
Бээжингийн цагаар 23-ны үүрээр Хятадын Ардын банк албаны веб сайтдаа тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд Лондоны зах зээлд юанийн арилжаа нэлээд хөгжиж байна. Энэ удаа валют солилцоо нь Лондон дахь юанийн зах зээлд гүйлгээний мөнгөөр тусалж, юанийн гадаад дахь хэрэглээг нэмэгдүүлэн, худалдаа хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлэх болно. Уг гэрээг байгуулсан нь хоёр банкны валют банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаанд шинэ ахиц гарсныг харуулж байна гэжээ.
\Сарантуяа орчуулав.\ china radio
URL: