“Асгат”-аас том мөнгөний орд авлигачдын гараар оржээ

new photo

-          Нөөцгүй нь тогтоогдсон”гэх газрыг 14 сая ам.доллараар дамлан худалджээ-

Улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн орд газрыг стратегийн ангиллаас гаргах шиг амархан зүйл алга. Тусгай зөвшөөрөл гэх цаасаар л тав хуваахад стратегийн хэмээх нэр томьёо алга болж орон нутгийн чанартай бэсрэг уул уурхай болж хувирна. Цэнхэр, Уянга, Заамарын сав газрыг тусгай зөвшөөрөл нэрээр жижиглэн хуваагаагүйсэн бол бол стратегийн хэмжээнд яригдах алтны ордууд байх байсан болов уу. Аливаа нэг ашигт малтмал нэг л сав газар сунасан, тасалдсан тогтоцтой байдаг юм билээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд орших Өндөр цагааны бүлэг ордыг геологичид “Байгаль эхийн хосгүй бүтээл” гэцгээсэн байдаг. Учир юу гэвээс нэг дор олон төрлийн байгалийн баялаг үхрийн бөөр шиг алаглаж тогтсоноороо гайхалтай гэнэ. Харин энэ орд газрыг алт, зэс, мөнгө гянт болд цайр тор, хар тугалгагэх мэт ашигт малтмалууд оршин тогтнож байгаа аж. Тэгээд ч өндөр цагааны бүлэг ордыг нээсэн түүх сонин юм билээ.

“Эрдэнэт” 2-ыг босгох гэсэн олон улсын мөрөөдөл ийн талаар болжээ

1983 онд Эдийн засгийн харилцах туслалцах зөвлөлийн орнууд болох Унгар, Болгар, ЗХУ, Чехсловак, Герман улсууд хөрөнгө гарган Өндөр цагааны бүлэг ордод хайгуул хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл жилдээ 2.3 сая шилжих рублын санхүүжилттэй хайгуулын ажил хийгдэхээр болсон байна. Тухайн үед Өндөр цагааны хайгуулын ажилд 150 гаруй хүн ажиллаж байжээ. Олон улсын геологийн экспердицийн баг Өндөр цагааны бүлэг ордод хийсэн хайгуулын судалгаагаар 141 сая тонн хүдэр, 478 мянган тонн мөнгөний нөөц бий гэж зарлажээ. Үүнээс үүдэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Эрдэнэтийн дайтай орд газар илэрч том хот бий болно гэсэн яриа гарч байжээ. Тухайн үеийн нам төрийн удирдлага ч гэсэн Хэнтий аймагт асар том полиметаллийн орд олдсон талаар дурдаж байжээ.

Мөн эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнуудын геологичид буцахдаа “Эргэж ирнэ, ашиг орлогоо хуваана” гэсэн гэрээ шиг зүйл хийсэн гэдэг юм билээ. 15-н жил ийн турш хийгдсэн уул уурхайн хайгуулын ажил зогсож машин тэрэг тоног төхөөрөмж, барилга байшин Монгол Улсын талд үлдсэн байна. Тэдний үлдээсэн өрмийн машин, барилга байшингийн ор суурь “Гурван гол” гэдэг төрийн өмчит компани байгуулагдсан юм билээ. Тэгээд тэр компани 1992 онд хувьчлагдсан учраас Өндөр цагааны бүлэг ордын тухай мөрөөдөл мартагдах тийшээ хандсан байна.

Өндөр цагааыны ордыг нөөцгүй гэдгийг тогтоосон нөхөр хэн бэ

Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн ордууд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумыг Өндөр цагаан ууланд тухайн үеийн ханшаар 160 сая ам.доллар хийсэн гэсэн яриа байна. БНХАУ-ын зүгээс 0.3 хувийн санхүүжилт гаргаж байсан аж. 1997 онд ашигт малтмалын алдарт хууль гарч уут уут мөнгөөр уул усаа зарах их аян өрнөсөн. Ерөнхийдөө “ Монголросцветмет” нэгдэлд хамаарч байсан Өндөр цагааны бүлэг ордыг дөрөв хувааж орхив. Нэг уулыг дөрөв хуваасан хэрэг шүү дээ. Хамгийн гайхалтай нь “Монголросцветмет” нэгдэл 1994 онд хийгдсэн гэх хайгуулын ажлаа үндэслэн Өндөр цагааны бүлэг ордыг “АШИГТ МАЛТМАЛ”-ын баталгаат нөөцгүй гэж зарлажээ. Тэгээд ч зогсохгүй Ашигт малтмалын газар өргөдөл гаргасан байдаг. “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий геологич М.Ариунбаяр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Өндөр цагааны бүлэг орд газрыг “Ашиглах хэмжээний нөөцгүй” гэдгийн тогтоожээ. Олон улсын геологийн экспедицийн 15-н жилийн ажлыг үгүйсгэсэн М.Ариунбаяр “Ашиглах хэмжээний нөөцгүй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч Өндөр цагааны бүлэг ордын хайгуулын тусгай зөвшөөрөл 3-4 гар дамжин зарагдаж эхэлсэн юм.

                                                                                                                                                            Үргэжлэл бий /монголкомментс.мн

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих