МИСС Б.БОРГОЛЖИН ААВ БОКСЧИН Н.БАЯРСАЙХАНЫГ ХОЙД ЭЭЖ Ч.ЧУЛУУН-ЭРДЭНЭТЭЙ АМЬДАР ГЭЖ ЯТГАЖЭЭ

Borgoljin nuurМУГТ олимпийн хүрэл медальт боксчин Н.Баярсайханыг сайхан бүсгүйчүүд дунд амьдрах хувь тавилантай гэж хэлэхэд болно. 1992 онд олимпоос хүрэл медаль “зууж” ирснийхээ дараахан есдүгээр ангидаа Монголын сайхан бүсгүй тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөлт мисс Ч.Чулуун-Эрдэнэтэй ханилсан. Тухайн үед боксчин Н.Баярсайхан Эрдэнэтийн уугуул бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой, ихэр хүүхэдтэй байсан ч Монголын сайхан бүсгүйд энэ бүхэн хамаагүй байсан бололтой. Боксчин Н.Баярсайханы араас бараг өөрөө гүйх шахуу явж байгаад хамт амьдарсан гэдэг. Nathalie Den Dekker, Holly Anne Visser, Stephany Gonzalez, Barbara Salvador,  Borgoljin BayarsaikhanАрав гаруй жил хамт амьдарч, хоёр хүүтэй болсон цуутай хос 2008 онд гэнэт салсан. Өөрөөсөө арван насаар ах хүнтэй 10 гаруй жил хамт амьдарсан мисс Ч.Чулуун-Эрдэнэ өөртэйгөө нас чацуу шүүгч залуутай амьдрах болсон. Гавяат тамирчин мисс бүсгүй хоёрын салалтанд мисс бүсгүйг хүмүүс ойр тойрныхон нь буруутгаж “Гурвын гурван эр хүнийг хаяад явдаг ямар бөх зүрхтэй хүн бэ” гэж гайхширч байсан. Чулуун-Эрдэнийн оройтсон хайр их хүчтэй байсан бололтой. Шүүгч залуу хаана л томилогдоно, дагаад явж Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт хүртэл амьдарч байсан. Borgoljin1Монголын мисс Ч.Чулуун-Эрдэнэ одоо шүүгч нөхрөөсөө салаад төрхөмдөө буцаж ирсэн. Хааяахан хоёр хүүхэд дээрээ ирдэг МУГТ, олимпийн медальт боксчин хошин шогт гардагчлан өрөөсөн нүдээрээ ч харахгүй байгаа аж.BOrgoljin2
Харин нэрт өмгөөлөгч Намжил агсны гэргий хоёр ач хүүг нь төрүүлж өгсөн хуучин бэрдээ хөл алдаж, эмэгтэй хүний өрөвч зангаар хүүгээсээ түрүүлж бэрээ уучилж, хоорондоо тун гайгүй харилцаатай байгаа гэнэ. Хүү Н.Баярсайхандаа “Алдаагаа ухаараад эргээд ирсэн хүнийг уучилж, хамт амьдарвал яасан юм бэ” гэж хэлсэн сурагтай.borgoljin13
Боксчин Н.Баярсайханы анхны эхнэрээс гарсан охин Б.Борголжин нас биед хүрч сайхан бүсгүй болсон. Урд хөршид суралцдаг Б.Борголжин хэд хэдэн миссийн тэмцээнд амжилттай оролцсон сайхан охин. Аавтайгаа адилхан мэнгийг нь хүртэл хуулсан охин нь ирээдүйд юм дуулгаж сайхан бүсгүй болжээ. Мисс Борголжин ихрийн өрөөсөн. Түүний ихэр нь сайхан залуу байдаг бөгөөд боксчин аавтайгаа тун адилхан гэнэ. МУГТ боксчин Н.Баярсайхан Эрдэнэтэд ихэр хүүхэдтэй бүсгүйтэй хамт амьдарч, байхад нь Монголын мисс Ч.Чулуун-Эрдэнэ дундуур нь орж, Н.Баярсайхантай гэрлэсэн гэдэг. Гэхдээ мисс Ч.Чулуун-Эрдэнэ хөөрхөн царай, сайхан бие шигээ тун сайхан сэтгэлтэй бүсгүй гэдэг. BOrgoljin 4Н.Баярсайхан гавьяатын өмнөх амьдралаас мэндэлсэн ихэр хүүхдэд нь яг ээж шиг нь хандаж, гэр орноороо ирэхэд хүндэлж, хувцас хунар бэлэг сэлт болж гүйдэг аж. Тиймдээ ч Мисс Борголжин одоо ч хойд ээж Ч.Чулуун-Эрдэнэдээ тун сайн ханддаг. Ямартаа ч боксчин аавыгаа мисс Ч.Чулуун-Эрдэнийг уучилж, хамтдаа амьдар гэж ятгасан тухай Н.Баярсайханы гэр бүлийнхний амьдралыг мэдэх хүмүүс ярилцаж, Н.Баярсайханы ээж, охин Б.Борголжин хоёрынх нь сайхан сэтгэлтэйг гайхаж сууна. WWW.TOVCHOO.MN


URL:

Сэтгэгдэл бичих