С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэжээ
УИХ-ын гишүүн С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнд Эрүүгийн хуульд зааснаар хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. С.Баярцогтын гадаад дахь нууц данс нь илэрсэнтэй холбогдуулан найман Төрийн бус байгууллагаас өргөдөл гарган Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт өгч байсан. Тодруулбал, “2008, 2009, 2010, 2012, 2013 онд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг нь хуурамч байсан. Үүнийг нь уучлах боломжгүй. Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн. Швейцарийн банкинд хэзээ, хэдэн онд данс нээлгэсэн, гарын үсэг болон ямар зорилгоор данс нээсэн зэргийг тогтоож өгөх мөн гадаад дахь данстай холбоотой гурван найз нь хэн болохыг тодруулж өгөх”-ийг хүсч байв. Гэвч АТГ-аас эрүү үүсгэхээс татгалзсан хариу өгч байсан ч хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн зүйл ангиар прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар УЕП-ын газрын албаны эх сурвалж мэдээллээ.
Нийгмийн толь
URL: