Мисс Х.Бадамгэрэл бие давхар болжээ

a4sssЗагвар өмсөгч, мисс Х.Бадамгэрэл, загвар өмсөгч С.Төгс нар хамтран 25-аас дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан гоо зүй болон хувь хүний хөгжил,  мэргэжлийн жүжигчдийг бэлдэх сургалт зохион байгуулах “Andra Model Management” агентлагийг байгуулаад байгаа билээ. Хүүхэд төрүүлснийхээ дараа эсвэл  одоогийн байдалдаа сэтгэл хангалуун бус байдаг бүсгүйчүүдэд цогцоор нь туслах зорилготой энэхүү агентлагийг үүсгэн байгуулагч “Мисс Монголиа 2009” наадмын тэргүүн мисс Х.Бадамгэрэл ирээдүйд олон хүүхэдтэй болохыг хүсдэгээ нууж хаалгүй ярьж байсан удаатай.  Тийм ч учраас төлөвлөсөнийхөө дагуу ээж болохоор шийджээ. Бадамгэрэл өдгөө таван сартай жирэмсэн бөгөөд  аз жаргалыг дахин огт өөрөөр мэдэрч байгаа гэнэ.

Түүний нөхрийг дуучин Becky гэдгийг уншигчид мэдэх биз ээ. Тэрбээр Оюутолгой компанийн олон нийттэй харилцах албанд ажиллаж байгаад саяхан Францын “Аreva”компанид ажиллах болжээ. Дашрамд сонирхуулахад тэдний ээжүүд хоёулаа багш хүмүүс гэнэ лээ. Анхны үрээ тэсэн ядан хүлээж буй хосууддаа аз жаргал хүсье.

Г.Энхтуяа/WWW.ZONE.MN/


URL:

Сэтгэгдэл бичих