Архи ууснаа авгайдаа хэлээгүй ч утас нь хэлнэ

 

 

Израилийн армийн экс албан хаагч Бэн Бироны тэргүүлдэг “Alcohoot” компани дэлхийд анх удаа гар утсанд зориулж архи хэмжигчийг зохион бүтээжээ. 24 настай тэрбээр архи хэрэглэсэн үедээ нэг бус удаа жолоо барьж байсан аж. Тэрчлэн  “Alcohoot” компанийг үндэслэгчдийн нэг Жонатан Офирыг 2010 онд цэрэгт байхад нэгэн цэрэг архи уусан үедээ автомашин жолоодож яваад осолд орж нас барсан байна. Тус компани төхөөрөмжөө “iPhone” ашиглах боломжтойгоор эхний ээлжинд зохион бүтээсэн аж. Ашиглахын тулд холбогдох “Аррlication”-ыг суулгахад хангалттай.Мөн энхүү апп-ыг ашиглан эхнэр чинь ч архи уусаныг тань тэр дор нь мэдэх боломжтой гэнэ. Учир нь тухайн апп интернэтийн холболттой газар сэргийлэх дохио өгдөг аж Архи хэмжигч нь 75 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна.

 


URL:

Сэтгэгдэл бичих