Сонгуулийн урьдчилсан дүнг маргааш танилцуулна

eba459d72566b60511a4c5b498d4e6d5_LӨмнөх сонгуулиудын үед СЕХ-ноос урьдчилсан байдлаар дүн гараагүй байхад намууд “Манай нам яллаа” хэмээн зарлаж маргаан дагуулдаг байсан. Харин энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу хориглосон билээ.

Үүний дагуу СЕХ-ноос урьдчилсан мэдээлэл гарсны дараа намууд мэдээлэл хийх болсон. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, “Сонгуулийн урьдчилсан дүн гараагүй. Бүх хэсгийн хороодоос дүн ирүүлсний дараа СЕХ-ноос мэдээлэл хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу сонгууль дууссанаас хойш хоёр хоногийн дотор нийслэл, аймгийн хэсгийн хороодоос дүнгээ ирүүлнэ. СЕХ гурав хоногийн дотор сонгуулийн дүнг нэгтгэх ёстой. Бид энэ сарын 27-ын дотор буюу маргааш сонгуулийн урьдчилсан дүнг гаргахаар ажиллаж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих