Санал авах ажиллагаа хэвийн явагдаж байна

fd544f33e26d6452bigМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр өглөөний 07.00 цагаас 1896 хэсгийн хороод дээр эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд тэдгээрт ажиллаж буй төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15 мянга гаруй албан хаагч сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусгаад сонгогчийн санал авах ажиллагааг эхлүүлээд байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад 1,856,190 сонгогч бүртгэгдсэн байна.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа хуульд заасан цаг хугацаанд эхлэн хэвийн явагдаж байна. Мөн сонгогчдыг бүртгэх, санал тоолох автоматжуулсан төхөөрөмж, систем гэмтэл сааталгүй ажиллаж байна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо санал хураалтын ирцийн талаарх эхний мэдээг 11.30 цагаас мэдээлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих