Арван бөх дэлхийн чансаанд багтжээ
Дэлхийн чөлөөт бөхийн холбоо (FILA)-ноос эмэгтэй чөлөөт бөхийн шинэчилсэн рейтингийг зургадугаар сарын 21-нд зарлав.
Өмнөх чансааны үзүүлэлтээр зургуулаа байсан Монголын охид энэ удаа аравт хүрчээ.
Тодруулбал 48 кг-д Ц.Энхжаргал 14-т, Э.Нарангэрэл 15-д, 51 кг-д Э.Даваачимэг 15-д, 55 кг-д С.Бямбацэрэн есөд, П.Орхон 15-д, 59 кг-д Т.Мөнхтуяа зургаад, 63 кг-д С.Батцэцэг тавд, 69 кг-д О.Насанбурмаа нэгд, 72 кг-д О.Бурмаа зургаад, Б.Одончимэг 15-д тус тус эрэмбэлэгдсэн байна.
Энэ нь Монголын 10 бөх дэлхийд данстай болжээ гэсэн үг юм.
Д.Одонтунгалаг
URL: