Голомт банк “VIVA CITY” Залуусын хороололд үүдээ нээлээ

Монгол улсын их бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд  санхүүгийн гол түлхэц болж ирсэн Голомт банк “Viva city” хорооллын оршин суугчдад банк санхүүгийн үйлчилгээгээ ойртуулж, 93 дахь салбар нэгжээ 6-р сарын 22-ны өдөр албан ёсоор нээлээ.
Хүн амын 70-аас илүү хувийг залуучууд эзэлдэг манайх шиг улс оронд ажил орлоготой, гэр бүлтэй залуусыг дэмжиж, орон сууцтай болгох уян хатан нөхцөлтэй хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь “MCS properties” компанийн “Viva city“ залуусын хороолол билээ.
“Сайн сайхныг санхүүжүүлье” уриатай Голомт банк энэхүү томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж, хорооллын оршин суугчдад мөн орон сууцны зээл олгосон юм.
Энэхүү хороололд нийтдээ 1600 орчим залуу гэр бүл гал голомтоо бадрааж байгаа бөгөөд амьдралын ая тухтай орчинг бүрдүүлэх цэвэр агаар, худалдаа үйлчилгээний  байгууллагууд нэг дор төвлөрнө.
Мөн Голомт банк “Viva city” хороололд байрлалтай худалдаа үйлчилгээний газруудад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх “Ко-брэнд” төлбөрийн картыг тун удахгүй олон нийтэд танилцуулах юм.

URL:

Сэтгэгдэл бичих