Ц.Ашид хос медалийн эзэн болов
Украйн улсын Алушта хотноо энэ сарын 13-22-ны өдрүүдэд болсон Олон улсын хүүхдийн шатрын тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Тэмцээнд ОХУ, Украин, Польш, Азербайжен, Беларусь, Эстон зэрэг орны өсвөрийн шатарчид шатрын блиц, рапид, стандарт төрлөөр оюун ухаанаа уралдуулснаас “Зууны шатар” клубын өсвөрийн шатарчин Цэцэг-Өлзийн Ашид амжилт арвинтай оролцлоо.
Тэрбээр шатрын блиц, рапидийн төрөлд алтан медаль, цом хүртэж, стандартын төрөлд хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэн болсон байна.
Сонирхуулахад Ц.Ашид хүү ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар лицей сургуулийн дөрөвдүгээр ангид суралцдаг аж.
URL: