Монгол III сургуулийн шинэ барилга 2014 оны намар ашиглалтад орно
Сүхбаатар дүүргийн нутагт байрлах монгол III сургуулийн барилгыг 2011-2012 оны хичээлийн жил хаасны дараа нурааж, шинэ барилгын ажлыг эхлүүлнэ гэж холбогдох албаныхан мэдээлж байсан.
Гэвч тус сургуулийн барилгын ажил хэрхэн хийгдэх нь тодорхойгүй бүтэн жилийн нүүрийг үзэж байна.
Өөрөөр хэлбэл 2012-2013 оны хичээлийн жилд тус сургуулийн сурагчид дөрөв болон 16 дугаар сургуульд хуваагдаж хичээллэн “айлд” бүтэн жил толгой хоргодлоо.
Сайн мэдээ дуулгахад саяхнаас сургуулийн барилгыг буулгах зардлыг нийслэлээс шийдвэрлэсэн бөгөөд тендер нь зарлагджээ.
Нийслэлийн боловсролын газрын Барилга, инженерийн хангамж хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгийн хэлж байгаагаар 920 хүүхдийн суудалтай III сургуулийн барилгыг ирэх 2014 оны есдүгээр дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй юм байна.
Б.Дэлгэрцэцэг /Нийслэл таймс/
URL: