Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр нь бүх нийтийн амралтын өдөр байх бөгөөд НЗДТГ болон Замын Цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргаж байсан билээ.

Б.Соёлмаа


URL:

Сэтгэгдэл бичих