Лениний музейг төрийн өмчид шилжүүлжээ

Лениний музейг төрийн өмчид шилжүүлжээ

Өчигдөр ССАЖЯ болон Төрийн өмчийн хороо хамтран энэ сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд  болсон В.И.Лениний музейн барилгын өмчлөлтэй холбоотой маргааны шүүх хурлын шийдвэрийг албан ёсоор олон нийтэд танилцууллаа.

Энэхүү хэвлэлийн  хуралд ССАЖЯамны итгэмжлэгдсэн төлөөлөгч болох хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар, өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцсон бөгөөд Лениний музейг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн болохыг мэдэгдлээ.

1963 оны Иргэний хуулийн 60, 63 дугаар зүйлүүдэд зааснаар Төрийн өмчийн хороог Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга (Хуучин нэрээр)-ын өмчлөгч болохыг тогтоосугай. 2002 оны Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар В.И.Лениний музейн барилгыг чөлөөлж ТӨХ-нд шилжүүлэхийг хариуцагч МАН-д үүрэг болгосугай гэжээ.

Б.Соёлмаа


URL:

Сэтгэгдэл бичих