Хурц, халуун ногоотой хоол ходоодонд хортой юу?
Тэгж л үздэг. Цагаан хоолны эмч нар ч үүнд бүрэн итгэлтэй байдаг. Гэтэл америкийн Хьюстон хотын анагаах ухааны коллежийн эмч нар ходоодны салслаг оүрхэвч нь мексик чинжүү, чили сүмснээс болж гэмтдэггүй болохыг туршилтаар баталжээ. Салст бүрхэвчинд аспирин илүү хортой гэж тэд үзэж байна. Америкчуудын энэ итгэл үнэмшлийг энэтхэгийн ходоод гэдэсний эмч нар дэмжиж байгаа аж. Тэдний арван хоёр нугалаа гэдэсний шархтай ч нунтагласан чинжүү хэрэглэдэг өвчитнүүдийн шарх нь цагаан хоолны хатуу дэглэмтэй өвчтөнгүүдийнхээс дутуугүй амжилттай эдгэрч байгаа ажээ.
URL: