С.Баярцогтыг шалгах хүсэлтийг прокурорт хүргүүлжээ
АТГ-аас өнөөдөр УИХ-ын гишүүн С.Баярцогтод эрүү үүсгэн шалгах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорт гаргажээ.
Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн эзэмшдэг зарим компаниа дурьдаагүйгээ хүлээж, УИХ-ын дэд даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорсон юм.
УИХ-ын гишүүн С.Баярцогт өмнө нь Швейцарийн банкин дахь нууц дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй зөрчил гаргасан тул албан тушаалаасаа өөрөө татгалзах хүсэлт гаргаж, УИХ-ын чуулганаар түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь буулгасан юм.
Татваргүй буюу оффшор бүс дэх компанийхаа талаар тэрбээр, “Би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Legend Plus Capital Limited” компанийг оруулах ёстой байсан. Гэхдээ би гадаад дахь компаниа татвараас зайлсхийхэд ашиглаагүй. Учир нь “Legend Plus Capital Limited” бол ямар ч орлогогүй компани” хэмээн тайлбарлаж байсан юм.
Хэрэв Монгол Улсын ерөнхий прокурор түүний хэргийг эрүү үүсгэн шалгах шаардлагатай гэж үзвэл бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д гаргана.
Я.Баяр
URL: