Б.Даваадоржийн хэргийг Монголын тал руу шилжүүлсэн гэв

banbanИх хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт нэр нь холбогдоод байгаа хүмүүсийн цувааг нэмсэн ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадорж уржигдар эх орондоо ирсэн талаар эх сурвалж хэллээ.

Түүний дансанд шилжин орсон 201 мянган еврод холбогдох хэргийг Герман улсын зүгээс шалгаж эхэлсэн ч түүний бүрэн эрх саад болж Б.Даваадоржийг тус улсын хилээр гаргахыг нь хориглосон байсан билээ.

Түүнийг ямар учраас эх орондоо ирсэн нь таамаг хэвээр байгаа боловч Герман улсын зүгээс түүний хэргийг Монголын тал руу шилжүүлсэн байж болзошгүй хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

Г.Мянган

Эх сурвалж:Монголын мэдээ

- See more at: http://www.duulian.mn/news.php?sid=150&mid=33&nid=19764#sthash.yUWRl7kr.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих