Хятадын супер компьютер дэлхийн хамгийн хурдан нь
Хятадын Чаньша хотын Батлан хамгаалах технологийн үндэсний их сургууль дэлхийн хамгийн өндөр хурдтай супер комьютерийг бүтээсэн байна.
“Tianhe-2” нэртэй энэхүү супер компьютерийн хурд өмнө нь дэлхийд тэргүүлэгч гэгдэж байсан АНУ-ын “Titan”-ыхаас даруй хоёр дахин илүү бөгөөд энэ нь Хятад улс мэдээллийн технологиороо ямар их хүчирхэгжиж буйг харуулж байна гэсэн дүгнэлтийг өгөхөд хүргэж байгаа аж.
“Тianhe-2” нь секундэд 33 860 их наяд тооцооллыг хийх хүчин чадалтай юм байна. 2010 онд бүтээсэн өмнөх загвар болох “Tianhe-1А” нь “Титан”-ы дараа хоёрдугаарт бичигддэг байсан юм.
Дашрамд дурдахад, супер компьютерүүдийг цаг агаарын системүүдийг загварчлах, цөмийн дэлбэрэлтүүдийг тооцоолох, тийрэлтэт онгоцуудын загварыг гаргах зэрэгт ашигладаг байна.
Б.Тамир
URL: