Онгоцны шатахууны үнэ 237 ам.доллараар хямдарлаа
Тусдаа бие даасан гурван эх үүсвэр бүрдүүлснээр зургаадугаар сараас эхлэн МИАТ-ийн онгоцны нэг тонн шатахууны үнэ 237 ам.доллараар хямдарсан байна.
Энэ нь Зам тээврийн сайдын үр бүтээлтэй ажлын нэг илрэл аж. Олон жилийн турш шатахуунд өндөр зардал төлж алдагдалд ордог байсан МИАТ компани нь одооноос эхлэн өндөр зардал гаргадаг байсан зарим үйлчилгээнээс татгалзаж байгаа ажээ.
Мөн “Аэромонголиа” компани өчигдрөөс эхлэн Казахстан руу шууд нислэг үйлддэг болжээ. Түүнчлэн зургаадугаар сарын 23-наас эхлэн “Хүннү айрлайнс” Бангкок руу шууд нисч эхлэх болсон юм.
URL: