Та “И-Пэй”-дэхэд бэлэн үү?

 

 

Дэвшилтэт технологид суурилсан цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Хадгаламж банк “Эпэй” ХХК-тай хамтран картаар төлбөр хүлээн авах шинэ суваг И-Пэй үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан энэхүү үйлчилгээ нь карт уншигч төхөөрөмжийг ухаалаг гар утсандаа холбосноор бүх банкны картаар 7 хоногийн 24 цагийн турш төлбөр хүлээн авах, бараа үйлчилгээнийхээ бүртгэл хөтлөх, бараа татан авалт, борлуулалтыг хянах, түүнээс олох ашгаа тооцоолох боломжтой.

Хадгаламж банк, “Эпэй” ХХК-тай хамтран Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд “Та И-Пэйдэхэд бэлэн үү?” урамшуулалт өдөрлөгүүдийг зохион байгуулж байна. Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн харилцагчдад дэлгэрэнгүй мэдээлэл, заавар зөвлөгөө өгч, гэрээ байгуулсан эхний 10 харилцагчид И-Пэй төхөөрөмжийг үнэгүй бэлэглэж, бусад харилцагчдыг гарын бэлгээр урамшуулж байна.

Өдөрлөгийн хуваарь:

06 сарын 20, 21-нд 10 цагаас Нарантуул худалдааны төв, Сандей худалдааны төв, Тэди худалдааны төвүүд

06 сарын 24, 25-нд 10 цагаас Баянзүрх хүнсний зах, Да хүрээ авто машины зах, 100 айл худалдааны төвүүдээр

Дэлгэрэнгүй хуваарийг Хадгаламж банкны цахим хуудаснаас авна уу.

И-Пэй үйлчилгээ нь таны бизнесийг хөгжүүлэх хамгийн ухаалаг шийдэл болно гэдэгт итгэлтэй байна.

www.savingsbank.mn, www.epayment.mn, 1881


URL:

Сэтгэгдэл бичих