Дуучин С.Жавхлан Кёкүшюзантай барьцан улс төрд орж, Т.Баясгалан С.Жавхлангийн эхнэрт атаархаж уртын дуу дуулахаар болсон уу?
Харин Жавхлан “Шуранхай” хамтлагийн сор болсон уртын дууч бүсгүй Гантөгсийн Эрдэнэчимэгийг гэртээ авчирч галаа мануулах болсон. Монгол гэсэн зургаан үсэгтэй нэрээ дэлхийд мандуулахаар шийдсэн С.Жавхлан үндэснийхээ дээл хувцсаар салахгүй гоёж, үе үе санаанд оромгүй алхам хийх болсон. 21 дүгээр зуунд гэргийгээ араг түшүүлэн төрүүлж, амьтан хүний чих дэлдийлгэв. Үүнийг тэвчих бүсгүй ч ховор байх. Энэ бүхний эцэст Г.Эрдэнэчимэг, С.Жавхлан хоёрын харилцаа улам гүнзгийрч хоёр охинтой болж, удахгүй гурав дахь хүүхдээ угтан авахаар бэлдэж буй. Саяхан Самандын Жавхлан “Эрдэнэчимэг бид хоёр нэг тэрэгний дугуй юм билээ” гэж ярьж, ханьдаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн. Ингэлээ гээд С.Жавхлан зүгээр байгаагүй. УИХ-д орохоор зүтгэж, 2009 оны Чингэлтэйн нөхөн сонгуульд оролцож, 2012 онд төрж өссөн нутаг Увс аймагтаа нэр дэвшээд өвдөг шороодсон. Урлагийн мэргэжил эзэмшиж, дуулсан дуу бүр нь хит болдог С.Жавхлан 2009 онд гэнэт улс төрөөр өвчилж, гэв гэнэт 2009 оны нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцсон нь ангийн анд Т.Баясгалангийн нөхөр Кёкүшюзанд атаархаж, түүнээс дутахгүй гэж бодсоных гэлцэнэ.
Кёкүшюзантай гэрлэсэн Т.Баясгалан хоёр хүүхэд төрүүлж 4-5 жил гэртээ нам суусны эцэст уран бүтээлдээ орж байгаа. Гэхдээ нийтийн дуу биш, уртын дуу дуулахаар болж, Алтанжаргал хэмээх залуу уртын дуучинтай хамтарч дуулахаар бэлтгэлээ базааж байгаа. Энэ нь учиртай гэнэ. Учир нь С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг нь уртын дуучин, уртын дууг эргээд “мода”-нд оруулсан “Шуранхай” хамтлагийн хамгийн хөөрхөн сайхан, бас гоё дуулдаг бүсгүй нь. Бүр 2008 оны “Мисс, мистер” тэмцээнд түрүүлж, Монголоо төлөөлж Филиппин улсад миссийн тэмцээнд оролцож явсан. Төдийлөн олны нүдэнд өртөөгүй, “оготны нүхэнд байсан сувд” Эрдэнэчимэг анх С.Жавхлантай амьдарч эхлэхэд хүмүүс “Эрдэнэчимэг гэж ямархуу бүсгүй юм бэ?” гэлцсэн. Энэ яриа “Эх орон” телевиз дээр өрнөхөд МУГЖ Т.Баясгалан “тийм ч хөөрхөн охин биш ээ, сайн ч дуулдаггүй” гэж хэлсэн гэж яригддаг.
Уран бүтээлээ удаан завсарласан МУГЖ Т.Баясгалан уртын дуу дуулахаар болсон нь С.Жавхлангийн эхнэр уртын дууч Г.Эрдэнэчимэгтэй барьцсаных уу. Хуушуурны ч мөнгөгүй үе байх оюутан ахуйдаа хослон дуулж амжилтанд хүрсэн, удаа ч үгүй зад хэрэлдэж, хонь чоно болохоо шахаж, тайзан дээр ч хамт дуулахаа больсон С.Жавхлан, Т.Баясгалан хоёр хоёулаа хор шартай, тиймээс хэн хэнээсээ дутахгүй гэж зүтгэсэн нь амжилтанд хүргэж, одоо ч нэг нэгийнхээ хань ижлээс нь хүртэл дутахгүй гэсэндээ нэг нь улс төрөөр оролдож, нөгөө уртын дуу дуулах гэж оролдож байна гэж фенүүд нь таамаглаж байна. WWW.TOVCHOO.MN
URL: